БНХАУ-ын иргэд "Нэг ч Монгол хүн бүү өвдөөсөй" гэсэн сэтгэгдэл үлдээжээ » Стимо ХХК

БНХАУ-ын иргэд “Нэг ч Монгол хүн бүү өвдөөсөй” гэсэн сэтгэгдэл үлдээжээ

БНХАУ-ын Ухань хотноо арванхоёрдугаар сараас эхэлж дэгдсэн шинэ төрлийн коронавирусын улмаас 24483 хүн өвчилж, 491 гаруй хүн нас бараад байгаа билээ. Энэхүү дэлхий нийтэд аюул заналхийлэл дагуулж буй халдварт өвчнөөс болж БНХАУ-ын ард иргэд хагацал, айдсыг мэдэрч цаашлаад төр, эдийн засгийн байдал нь тийм ч таатай биш байна. Дэлхий нийтээр онц байдал зарлаж, тус вирусийг дарах эм бэлдмэлийг шуурхайлан хайж, тангараг өргөсөн олон эмч нар тус өвчний өөдөөс тэмцэж байгаа цаг үе.

Харин манай улс БНХАУ-ын мөнхийн хөрш болохын хувьд Засгийн газар, тухайн улсад суралцагч оюутан залуус, бүх чиглэлээр хамтран ажиллагч байгууллагууд гээд байж болох бүхий л хүрээнд хандив, тусламжийн аяныг өрнүүлж байгаа билээ.

Монгол Улсын Засгийн Газраас нэгдүгээр сарын 31-ний өдөр шинэ коронавирусын халдвар дэгдээд буй БНХАУ-д 200 мянган ам.долларын тусламж олгохоор болсон. Тэгвэл уг мэдээлэлд Хятадын ард түмэн чин зүрхнээсээ талархаж байгаа аж. Энэ тухай БНХАУ-ын олон нийтийн сүлжээ болох wechat-д олон хүн баярлаж талархснаа илэрхийлжээ.

WECHAT-ын сэтгэгдлүүдээс дурдвал:

  • “Чингис хааны гайхамшигт үр ач нар”
  • “Сайхан сэтгэл нь Монгол хүний үндсэн чанар”,
  • “Монголын эдийн засаг муу байгаа ч, Хятадын хамгийн хүнд хэцүү үед тусламж үзүүллээ, сэтгэл хөдөллөө”,
  • “Сэтгэл хөдөллөө, эдийн засгийн хүндрэлтэй үед ийм шийдвэр гаргах гэдэг амаргүй шүүдээ. Харьцуулдаа, Тайвань яав? Хойд Солонгос яав?”,
  • “Монгол Улс үнэхээр агуу юм. Хятад иргэний хувьд маш их талархаж байна”,
  • “Өвдөж зовсон нэгнийг хүний өөрийн гэж ялгалгүй тусалж дэмжих нь хүн байх гол утга учрын нэг шүү дээ”
  • “Хятад мэдээж энэ мөнгөөр дутахгүй,  гэхдээ чухал цаг үед гараа сунгах анд нөхдөөр дутна, Монгол Улсыг дэмжиж байна. Мөнгө их, бага нь чухал биш сэтгэл чухал. Монгол гэдэг манай нэг хөгжилтэй хотын хэмжээнд хүрэхгүй ч, сэтгэл нь үнэхээр өөр юм”,
  • “Монгол Улс хэдий хүн ам цөөтэй ч Солонгос, Тайваниас хүчирхэг юм”,
  • “Энэ вирусээр нэг ч Монгол хүн бүү өвдөөсөй “ (тус комментэн дээр 500 хүн лайк даржээ)
  • “Хойд Солонгосчууд яав? Бүгдээрээ унтаад байгаа юм уу?”
  • “Дэлхийн түүхэнд бүх улс үндэстэн л хөрштэйгөө байлдсан байдаг. Эртний утгагүй өшөө хорслоо мартаад энэ эрин цагт эвтэй найртай ирээдүйгээ харж амьдрах сайхан” гэх мэт олон мянган сэтгэгдлүүд бичсэн байна.

Хүн төрөлхтөн бид нэг л дэлхий дээр амьдардаг учраас хэцүү цаг үед бие биендээ туслах нь зүйн хэрэг билээ. Тэр тусмаа мөнхийн хөрш, мөнхийн хамтрагч болсон хоёр улсын хувьд энэ бол байх ёстой тусламж. Ямар ч зүйл мөнх үргэлжилдэггүй шиг энэ цаг удахгүй дуусна гэдэгт итгэж байна.

7,882 total views, 18 views today

Please follow and like us:

Your email address will not be published. Required fields are marked *

Бусадтай хуваалцаарай
Бусадтай хуваалцаарай
Бусадтай хуваалцаарай
Бусадтай хуваалцаарай