Сүүлийн үед гарал үүсэл болон тодорхой мэдээлэлгүй, хаанаас орж ирсэн нь мэдэгдэхгүй будаанууд маш ихээр орж ирэх болсон. Энэ нь тухайн бүтээгдхүүн нь чухам ямар аргаар хийгдэж хэрэглэгчдийн гарт хүрч байгаа эсэх нь сонин. Чанар сайтай будаа хэтэрхий үнэтэй эсвэл хямд будаа нь генийн өөрчлөлттэй байж магадгүй гэж та айж байна уу
Тэгвэл бид будаагаа өөрсдөө хийж идэхэд л хангалттай юм. Цагаан будаа хийхэд ердөө 10 минут л хангалттай.
Энэ бол цагаан цэцэгт байцаа юм
Цэцэгт байцаа нь эрүүл мэндэд маш тустай бөгөөд давсаг, хөх, бүдүүн гэдэс, түрүү булчирхай, өндгөвчний хорт хавдраас урьдчилан сэргийлхэд чухал ач холбогдолтой . Нүүрс усны агууламж бага, цавуулаггүй, витамин С- ээр баялаг тул хоолны дэглэм барьж байгаа хүнд нэн тохиромжтой.
ХЭРХЭН ХИЙХ ВЭ
- Хатуу навч болон ишийг салгана
- Цэцэгт байцаагаа 1-2 инчийн хооронд жижиглэнэ. Хэт том байх нь жигд биш болцтой болгодог учир та цэцэгт байцаагаа жигд хэмжээтэй хэрчээрэй.
- Дараа нь байцаагаа угааж хатах хүртэл нь хүлээнэ
- Жижиглэсэн байцаагаа блиндэрт хийж будаа шиг болтол нь жижиглэнэ
5. Ингээд цэцэгт байцаагаа оливын тосонд хуурч давс болон хүссэн ногоо, амлагчаараа амтална
7,852 total views, 17 views today