2025 оны 02 сарын 05
Хүмүүн нь хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчинтэй холбогдож, энерги хүч авч, тэр хүчээ ашиглан тодорхой орон зайнаас өөр орон зай руу урагшилж байдаг. Тэр утгаар урагшлахын бэлгэдэл болгон “Ул” боов хэмээн нэрийджээ. Ул боовоор таваг засдаг нь хэдэн нас зооглож байгаа, хэдэн үр хүүхэд, хэдэн ач зээ, хэдэн гуч дөчөө үзэж байгааг илэрхийлдэг бөгөөд “тэдэн улыг өнгөрүүлжээ”, “тэдэн улыг элээжээ” хэмээн туулж өнгөрүүлсэн цаг хугацаагаа нөхөхийн бэлгэдэл болгож, мөн урт нас дуудаж буй утга агуулдаг байна. Эрт үед “хэдэн ул илүү элээсэн” хэмээн хэлцдэг байсан бол өнөө цагт “хэдэн оймс илүү элээсэн” хэмээн ярих болжээ.