Компанийн түүх нь анх 1992 онд Лантанз ХЭАА нэрээр байгуулагдсанаар эхэлсэн бөгөөд 1999 онд СТИМО нэрээр шинэчлэгдсэн байгуулагдаж өнөөг хүртэл тасралтгүй амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа Үндэсний үйлдвэрлэгч юм.

Өнөөдрийн байдлаар нарийн боовны үйлдвэрлэл, жигнэмэгийн үйлдвэрлэл, цайны үйлдвэрлэл гэсэн үндсэн 3 нэгжтэйгээр Итали, Тайваны сүүлийн үеийн технологи, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээ явуулж байна.
Үйлдвэрлэлээ 24 цагаар явуулж хэрэглэгчдэдээ өдөр бүр шинэ бүтээгдэхүүнийг борлуулалтын өөрийн гэсэн сувгаар Монгол улсын бүх аймгууд болон Улаанбаатар хотын бүх сүлжээ дэлгүүрүүд, супермаркет, хүнсний дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.

Үйл ажиллагаа явуулах хугацаандаа хэрэглэгчдийн таашаалд нийцсэн эрүүл хүнсээр тасралтгүй хангаж, нарийн боовны Монголын хамгийн анхны брендийг бий болгосондоо бид бахархдаг.